/ / “ХУУЛИА МӨРДЬЕ-21” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

“ХУУЛИА МӨРДЬЕ-21” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга нарын хамтарсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих, залуучуудад нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх “Хуулиа мөрдье-21” улсын хэмжээнд зохион явагдаж байгаа нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр Дорнод аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Байгалмаа нар 2018 оны 01 дүгээр сарын  17-ны өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус арга хэмжээний зорилго, авч хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд  Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг зөрчиж шүүхээс баривчлагдах арга хэмжээ авагдсан 10 иргэнд  дээрх хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл хийж нөлөөллийн арга хэмжээг явууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна