/ Тушаал, захирамж / Төсөв санхүүгийн ил тод байдал / ТАСАГ АЛБАДЫН ДУНД "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

ТАСАГ АЛБАДЫН ДУНД "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг ахиулах зорилгоор 2018 оны соён гэгээрүүлэх спортын арга хэмжээний хүрээнд мөрдөн байцаах тасгаас тасаг албадын дунд шилжин явах цомын төлөөх байгууллагын “Сагсан бөмбөг”-ийн аврага шалгаруулах тэмцээнийг 01 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион явууллаа.

Тэмцээнд удирдлагын болон тасаг албад, сумдын гэсэн нийт 8 баг оролцсон бөгөөд шилдэг баг, шилдэг тоглогч, шилдэг хөгжөөн дэмжигчидийг тус тусад нь шалгаруулж дүгнэлээ.

Хурд хүч, ур чадвараараа бусдыг манлайлсан Нийтийн хэв журам хамгаалах  тасгийн баг тамирчид 1 дүгээр байранд шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Мөрдөн байцаах тасгийн баг тамирчид 2 дугаар байр, Эрүүгийн цагдаагийн тасгийн 2 дугаар баг тамирчид 3 дугаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар шагнуулсан байна.

“Шилдэг тоглогч”-оор цагдаа, цагдаагийн ахлагч С.Энхтөгөлдөр, “Шилдэг хөгжөөн дэмжигч тасаг”-аар Чойбалсан хотын усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салаа тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна