/ Тушаал, захирамж / Төсөв санхүүгийн ил тод байдал / "ЭРҮҮЛ МЭНД-ЦЭВЭР АГААР" ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА

"ЭРҮҮЛ МЭНД-ЦЭВЭР АГААР" ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг ахиулах зорилгоор цагдаагийн газрын алба хаагчид тэдний гэр бүлийг хамарсан "Эрүүл мэнд-цэвэр агаар” өдөрлөгийн арга хэмжээ 2018 оны 01 дүгээр сарын  27-ны өдөр Хэрлэн голын эрэг дээр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд тасгуудын  6 баг 36 тамирчид оролцож хээрийн цай, хоол, олс таталт, сумо, буухианы төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулсан бөгөөд үндэсний дээл өмссөн хүүхдүүдийг шалгаруулсан байна. Тэмцээнд 1 дүгээр байранд Чойбалсан хотын цэвэр ус хангамжийг хамгаалах тусгай салаа, 2 дугаар байранд Замын цагдаагийн тасаг, 3 дугаар байранд  Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид шалгарч, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна