/ / “СНУКЕР БИЛЛЯРД”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“СНУКЕР БИЛЛЯРД”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Монгол Улсад Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 84 жилийн ойг тохиолдуулан тасаг албадын алба хаагчдын дунд Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит шилжин явах цомын төлөөх “Снукер биллярд”-ын тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион явагдлаа.

 

Снукер биллярдын тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд энэ удаа тэмцээнд 9 баг 18 тамирчид ур чадвараараа өрсөлдөж, 1 дүгээр байранд Матад сумын цагдаагийн хэсэг шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, 2 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, 3 дугаар байранд Чойбалсан хотын цэвэр ус хангамжийг хамгаалах тусгай салааны баг тамирчид шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна