/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн албаны тухай хууль, Засгийн газрын 1991 оны 43 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэн шалгаж шийдвэрлэхэд хэсгийн төлөөлөгчийн ажлыг чиглүүлэн, ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор Аймгийн засаг даргаар батлуулсан Цагдаагийн газрын дарга, сумын засаг дарга, хэсгийн төлөөлөгчийн 2018 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулах арга хэмжээ 02 дугаар сарын 08-ны өдөр Аймгийн засаг даргын тамгын газар дээр зохион байгуулагдлаа.

Уг гэрээний хүрээнд 2017 онд сум орон нутгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг дэмжиж, идэвх зүтгэлтэй хамтран ажилласан Чулуунхороот, Чойбалсан, Баяндун, Баянтүмэн Халхгол сумдын засаг дарга нарт тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат “Талархал” үнэ бүхий зүйлийг олгосон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна