/ / АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

Тус Цагдаагийн газар, Хилийн цэргийн ...-р ангийн ахлагчийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй Дорнод аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Аймгийн Спортын төв ордны зааланд эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, захирагч нар оролцон тамирчдад амжилт хүссэн бөгөөд бусдыгаа хошуучлан амжилт үзүүлж буй тамирчид төрийн далбааг хүндэтгэн залж, төрийн дуулалаар эгшиглэж эхэлсэн байна.

Мөн хилийн цэргийн ангиас ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол ивээн тэтгэгч Голомт банкнаас нийт тамирчдад ус, тамир тэнхээ оруулагч “вакус”, кекс тарааж өгсөн байна.

Уг тэмцээн 2 өдрийн турш явагдах бөгөөд Цагдаагийн газар, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын газар, Агаарын ...-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Голомт” банк нийт 8 баг оролцож, багийн тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаараа өрсөлдөж байна.

Нийт оролцсон баг тамирчиддаа амжилтыг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна