/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

       Цагдаагийн ерөнхий газрын даргын болон Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагч нарт хугацааны цол олголоо.

         Үүнд: Цагдаагийн “АХЛАХ ДЭСЛЭГЧ” цолоор хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч

Б.Бат-Отгон, цагдаагийн дэслэгч Ш.Энхбаяр,

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Туяасансар,

Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Соёл-Эрдэнэ,

Цагдаагийн “АХЛАГЧ” цолоор цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Базаргүр,

Цэргийн “АХЛАХ АХЛАГЧ” цолоор харуулчин, ахлагч А.Оюунбаатар, Э.Эрдэнэтулга, Н.Сайнжаргал,

Цэргийн “АХЛАГЧ” цолоор харуулчин, дэд ахлагч Н.Өнөрхүү нар тус тус шагнагдав.

Мөн “АЛБАНЫ СПОРТЫН I ЗЭРЭГ”-ээр мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Отгонжаргал,

            Нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Ганзориг,

“АЛБАНЫ СПОРТЫН II ЗЭРЭГ”-ээр хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Одхүү,

            Ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж,

“АЛБАНЫ СПОРТЫН III ЗЭРЭГ”-ээр эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч М.Баяржаргал, цагдаагийн дэслэгч Б.Энхтөр,

            Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Үүрцайх,

            Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улз,

            Харуулчин, ахлагч Б.Даваадорж нар,

“ЧОЙБАЛСАН ХОТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ”-ээр цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Б.Батбаяр,

“ЧОЙБАЛСАН ХОТЫН ЖУУХ БИЧИГ”-ээр сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ү.Алтантуяа нар тус тус шагнагдлаа.

Мөн Цагдагийн байгууллагад шинээр томилогдсон бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Э.Болормаа, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Чинзориг нар цагдаагийн тангараг өргөлөө.

        Нийт цол, шагналаар шагнагдсан алба хаагчдынхаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна