/ / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Аймгийн Засаг даргын 2018 оны А/105 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагын үйл ажиллагаа бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор  үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” нэгдсэн арга хэмжээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын тасаг, албадууд бүрэн хамрагдаж үйл ажиллагааныхаа чиглэл болон тусгай техник хэрэгслийг сурталчлан таниулж оролцлоо.

Үүнд:

  • Жолооны үнэмлэхний материал хүлээн авах;
    Жолооны үнэмлэхний эрх хасуулсан иргэдийн эрх сэргээх хүсэлт хүлээж авах;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой болон бусад төрлийн  гомдол, мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх;
  • Цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, тээврийн хэрэгслийг албадан саатуулах төхөөрөмж, мөрдөгчийн хэргийн газрын үзлэгт ашиглах иж бүрдэл бүхий багаж, хэрэгслийг  иргэд, олон нийт, төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудад үзүүлж  сонирхуулав.
  • Торгууль шийтгэврийн хуудасны талаар болон бусад төрлийн лавлагаа, мэдээллийн үйлчилгээ, Тамга, тэмдэг гээсэн үрэгдүүлсэн бүртгэл мэдээлэл хийж, тодорхойлолт өгөх;
  • Үл хөдлөхийн гэрчилгээ гээсэн бүртгэл хийж, тодорхойлолт өгөх;

Мөн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг тус арга хэмжээний үеэр “Хүн таныг төмрөөр хийсэн үү” сэдэвт замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, авто машины суудлын даруулга хэрэглэхийн ач тусыг харуулсан нөлөөллийн  илтгэл тавьлаа.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна