/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

        ЦЕГ-аас дэвшүүлсэн зорилтын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, цагдаагийн албаны тухай хууль болон эрүүгийн хууль, ЭХХШХ, зөрчлийн тухай хууль, ЗХХШТХуулийг алба хаагчдад  таниулан судлуулах, дадал ур чадварыг бий болгох, харилцааны соёл, сахилга, ёс зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх, бие бялдар, бэлтгэлжилтийн түвшин, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг сайжруулах, мэдээллийн технологийг эзэмших чадварт суралцуулах зорилгоор цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, нийт бие бүрэлдэхүүний дунд 2018 оны 01 дүгээр улиралын сахилгын зөвөлгөөн, сургалт, цугларалтыг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд цагдаагийн газрын даргаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион явуулж байна. Сахилгын зөвлөгөөн, сургалт, цугларалт өглөөний 06 цагаас албаны бэлэн байдлыг шалгаснаар эхэллээ. Цагдаагийн газрын нэгдсэн сургалт, цугларалтын үеэр аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн сургалт, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Татварын хэлтэс, ГИХГ-ын зүүн бүс дэх газар, Дорнод аймаг дахь Тагнуулын газраас албаны нууцын чиглэлээр алба хаагчдад сургалт орлоо. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн газрын алба хаагчдын гэр бүлийн зөвөлгөөн, марш тактикийн тэмцээн үргэлжлэн явагдах болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна