/ / 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТ, ГЭР БҮЛИЙН ЗӨВӨЛГӨӨН, МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТ, ГЭР БҮЛИЙН ЗӨВӨЛГӨӨН, МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

         2018 оны 01 дүгээр улиралын сахилгын зөвөлгөөн, сургалт, цугларалтыг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд цагдаагийн газрын даргаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион явагдаж дууслаа. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Гэр бүлийн зөвөлгөөн” зохион явагдаж, алба хаагчдын ар гэрийнхэн дунд хонжворт сугалаа явуулан, “Зам” МУСК үзүүллээ. Мөн Цагдаагийн газрын “Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн” болж багийн дүнгээр хошууч Б.Амартүмэн захирагчтай Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны алба хаагч нар тэргүүлж, цагдаагийн хошууч П.Ганхуяг даргатай Замын цагдаагийн тасаг 2 дугаар байр, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1 дүгээр баг 3 дугаар байранд шалгарч бусдыгаа манлайлан оролцлоо. Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тасаг, хэсгийн дарга нар, ахлах албан тушаалтнууд, эмэгтэй алба хаагч нарын дунд “Буудлагын тэмцээн” зохион байгуулагдлаа. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарт аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Замын цагдаа, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нар хичээл орж 14 цагт сургалт зөвөлгөөний ажиллагаа дууссан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна