/ / ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Б.БАТЖАРГАЛ “ЦАГДААГИЙН СУРГАГЧ АХЛАГЧ” ЦОЛООР ШАГНАГДЛАА

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Б.БАТЖАРГАЛ “ЦАГДААГИЙН СУРГАГЧ АХЛАГЧ” ЦОЛООР ШАГНАГДЛАА

         Цагдаагийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 2.3, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх /код 904/ журам”-ын 904.2.1 дэх хэсэг, мөн даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын даргын тушаал гаргах /код 136/ журам”-ын 136.4.2-ын “а”, “б”, 136.5.2-ын “г” дэх хэсэг, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5б/2207 тоот зөвшөөрөл, Цагдаагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хуульд заасан шалгуур шаардлагыг хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажиллаж буй Захиргааны удирдлагын тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Батсайханы Батжаргалд “Цагдаагийн сургагч ахлагч” цол олголоо.

         Цол шагнагдсан алба хаагчдаа цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна