/ / АЛБА ХААГЧДЫГ ТОМИЛЖ ЦОЛ ОЛГОЛОО

АЛБА ХААГЧДЫГ ТОМИЛЖ ЦОЛ ОЛГОЛОО

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/288, Б/289 дугаар тушаалаар цагдаагийн ахмад Б.Гэрэлчулууныг Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгчөөр томилж, хугацааны “Цагдаагийн хошууч” цол, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ариунгэрэлийг Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар томилон хугацааны “Цагдаагийн ахмад” цол, цагдаагийн албанд анх шинээр томилогдон орж байгаа М.Адъяасүрэнд “Цагдаагийн дэд ахлагч” цол тус тус олголоо.

            Мөн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшинийг эрүүгийн цагдаагийн тасгийн жижүүрийн ахлах офицероор томиллоо.

Алба хаагчиддаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна