“МАЛЫН ХУЛГАЙН-ИЛРҮҮЛЭЛТ-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Малын хулгай - Илрүүлэлт-2018” нэгдсэн арга хэмжээг нэгдүгээр улиралд зохион байгуулж, 30 хоногийн хугацаанд 3 пост /хөдөлгөөнт эргүүл/ гаргаж, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулсан. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 56,5 сая төгрөгийн хохиролтой 26 холбогдогчтой, малын хулгайн 21 хэргийг илрүүлэн шалгаж байна. “Сэжигтэн-2018”, “Ченж-2018” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохиож, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж хууль бусаар худалдагдан борлогдож болзошгүй мал маханд тавих хяналтыг сайжруулан ажиллаж байна.
/ДОРНОД АЙМАГТ СҮҮЛИЙН 5 ЖИЛД ҮЙЛДЭГДСЭН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХАРЬЦУУЛАЛТ/
/МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХҮЛЭЭН АВСАН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ/