/ / АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЛОО

АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЛОО

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад хугацааны цол, шагналаар шагналаа.

Үүнд: Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Энхболд,

эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Пүрэвдорж,

Баян-Уул сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад К.Ганхуяг нарт хугацааны “ЦАГДААГИЙН ХОШУУЧ” цол,

Баян-Уул сум дахь цагдаагийн хэсгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнийг “СПОРТЫН АЛДАР” тэмдэгээр тус тус шагналаа.

            Цол шагнагдсан алба хаагчдадаа цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна