/ / АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЖ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЖ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

        Цагдаагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа алба хаагчдад цол олгох, тангараг өргүүлэх үйл ажиллагаа боллоо. Үүнд:

        Цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Ганзориг, Б.Одгэрэл,

        хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр, М.Батбилэг, Б.Даваахүү, С.Одхүү, Б.Энхбат, Ц.Мөнхтулга нарт хугацааны “ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ” цол,

        хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Жаргалсайхан, Т.Алтансүх, Б.Анхбаяр нарт хугацааны “ЦАГДААГИЙН АХЛАГЧ” цол тус тус шагнав.

        Мөн цагдаагийн албанд анх шинээр томилогдсон хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Адъяасүрэн тангараг өргөлөө.

            Нийт цол шагнагдсан алба хаагчиддаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна