/ / “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Дорнод аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын хариуцлага, харилцаа, хандлага, сэтгэл ханамжийг дээшлүүлж, иргэдийн цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагт тус цагдаагийн газрын гадна талбай дээр төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Тус арга хэмжээнд цагдаагийн газрын тасаг, албадын үйл ажиллагааны танилцуулга, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, зурагт хуудсыг иргэдэд тарааж мэдээлэл өгч, орон тооны бус тусгай хэсгийн алба хаагчдын үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхуулав.

        Мөн иргэдээс Цагдаагийн газрын үйл ажиллагаа, алба хаагчдын соёл, ёс зүйтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн ажиллав. Уг үйл ажиллагаанд 100 гаруй иргэд оролцсон болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна