/ / ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ӨГСӨН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТЭД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ЯВУУЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ӨГСӨН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТЭД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ЯВУУЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ

            Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс томилогдсон  ажлын хэсэг Дорнод аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явуулсан төлөвлөгөөт шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд өгсөн үүргийн биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг явуулав.

            Өгсөн үүрэгт дурьдагдсан 19 ажил, арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг тооцох 26 шалгуураас:

- хоёр ажлын 2 шалгуур маш сайн буюу 90,0-100,0

- арван гурван ажлын 16 шалгуур сайн буюу 80.0-89.0

 -найман ажлын 8 шалгуур хангалттай буюу 72.0-78.0 оноотой биелэгдсэн байна.

            Дорнод аймаг дахь цагдаагийн газар нь төлөвлөгөөт шалгалтын дүнг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүргийг 82,5 хувь буюу “Сайн” үнэлгээтэй хэрэгжүүлсэн гэж дүгнэв.

Хүрвэл зохих түвшингийн  зарим үзүүлэлтэд хүрээгүй, хэрэгжилт 70.0-79.0 хувьтай байгаа найман ажлын 8 шалгуурыг хангаж ажиллах талаар Дорнод аймаг дахь цагдаагийн газар /цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат/-д  үүрэг хүргүүлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна