/ / “ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус Цагдаагийн газраас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, гэрч, хохирогчийн хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн бодлого, хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хэлтэс, Мэргэжилйн хяналт, Авто тээврийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Зэвсэгт хүчний  0327-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн харьяатын зүүн бүс дэх газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн төв, Прокурорын газар, Боловсрол соёлын газар, “Түшиг” хамгаалалтын газраас оролцсон бөгөөд хүний эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна