/ / "ХҮҮХДИЙН БАЯР"-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ХҮҮХДИЙН БАЯР"-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн газрын гадна талбайд зохион явууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд хүүхдүүдэд урлагийн тоглолт сонирхуулж, багачуудын дунд АХА хөгжөөнт тэмцээнийг зохион явуулан, 20 гаруй хүүхдээс бусдыгаа хошуучлан манлайлсан 4 хүүхдийг шалгаруулан талархал, мөнгөн шагналаар тус тус шагналаа.

            Арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд “Азтан “ шалгаруулах сугалаа явуулан, 12 төрлийн бэлэг болох хүүхдийн тоглоом өгсөн бол ахлагч бүрэлдэхүүний зөвлөлөөс алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Миний гэр бүл-Сэргийлэгч” гар зургийн уралдаан зарлан, эхний 3 байранд шалгарсан хүүхдүүдэд өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардуулсан байна.

            Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт шаржагнуур тахиа, торт, зайрмаг, амттангаар дайлж, гарын бэлэг гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна