/ / ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН ЯВАГДЛАА.

ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН ЯВАГДЛАА.

Дорнод аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар болон Улаан загалмайн хороотой хамтран "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018" аяны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт Авто тээврийн төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Уг аян орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 01-ний хооронд үргэлжлэх юм.

 Арга хэмжээний төгсгөлд зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санамж сэрэмжлүүлэг болгох зорилгоор цагдаагийн газар, онцгой байдлын газар, эмнэлгийн шуурхай албаны автомашинууд, буяны үйлчилгээ, улаан загалмай, авто тээврийн газрын хот хоорондын зорчигч тээврийн автобус болон зам тээврийн осолд өртөж хохирсон тээврийн хэрэгсэл ачсан автомашинуудын цуваа аймгийн төв зам болон хүн ихээр төвлөрсөн газруудаар явсан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна