/ Мэдээ мэдээлэл / Шинэ мэдээ / САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.5, 15 дугаар зүйлийн 15.1.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Сахилгын шийтгэл ногдуулах /код 914/ журам”-ын 914.5.2, 914.5.2.б-д заасныг хэрэгжүүлэх, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын албандаа хандах хандлагыг эерэг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинээр хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлалд алба хаагчдыг хувьсан өөрчлөгдөж ажиллах мэдлэг олгох зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 28-аас 30-ны  өдрийн хугацаанд Цагдаагийн газрын 2018 оны эхний хагас жилийн “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу нийт бие бүрэлдэхүүнд сургалтыг цагдаагийн газрын тасаг албадын дарга нар болон Дорнод их сургуулийн багш, боловсролын магистр Д.Анхбаяр “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн “Ажлын байрны стрессийг даван туулах арга зам” сэдвээр тус тус сургалт, лекцыг алба хаагчдад явуулсан.

Цагдаагийн газрын даргын өгсөн үүргийн дагуу алба хаагчдын мэдлэг, боловсрол, илтгэх чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Сахилга ёс зүйн өгөгдөл дээр багаар ажиллах” сэдэвт уралдааныг амжилттай зохион байгуулж 10 багт хуваан бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулан уралдаанд алба хаагчид идвэхитэй оролцож мэдлэг, ур чадвараараа бусдыгаа манлайлсан баг, хамт олныг 1, 2 дугаар байр шалгаруулан Цагдаагийн газрын даргын “Батламж”, цалингийн хувиар, мөн арга хэмжээний хүрээнд баг, хамт олноо төлөөлөн хамтарч ажилласан өгөгдөлөө хууль, эрх зүйн зүйл заалтаар тайлбарлан илтгэсэн илтгэгч нарыг цалингийн хувиар шагнаж урамшууллаа.

Зөвлөгөөний үеэр урд оны мөн үеэр эхний 2018 оны хагас жилийн  сахилга хариуцлагын байдлыг 2 дахин бууруулж, хамт олноо хошуучлан ажилласан Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны хамт олон, Баян-Уул сумын ЦХэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхбаатар, ЗЦТасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Үнэнбат, Чойбалсан сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, Б.Шинэбаяр, Матад сумын ЦХэсгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Ган-Оргил, НХЖХТ-ШШАБХХэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Мөнгөншагай,  МБТасгийн зарлага, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батаа нарт “Талархал”, цалингийн хувиар шагнаж, баяр хүргэсэн байна.

Зөвлөгөөний төгсгөлд цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нийт бие бүрэлдэхүүнд сахилга хариуцлагын чиглэлээр үүрэг өгч,  сахилгын зөрчлийг бууруулах, бие биедээ тавих зарчимч шаардлагыг дээшлүүлж, манлайллыг дээшлүүлж ажиллах “УРИАЛГ”-ыг гаргаж, алба хаагчид санал нэгтэй баталлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна