/ Мэдээ мэдээлэл / Шинэ мэдээ / ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/ журам”-ын 940.2.5.б-д заасныг хэрэгжүүлэх, Цагдаагийн газрын алба хаагчдын 2018 оны эхний хагас жилийн сахилгын зөвлөгөөн болсонтой холбогдуулан тасаг албадын дунд “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдав.

“Хөл бөмбөг”-ийн тэмцээнд тасаг албадын 6 баг оролцсоноос Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид “Тэргүүн байр”-нд шалгарч Алтан медаль, мөнгөн шагналаар, “Дэд байр”-нд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг тамирчид шалгарч Мөнгөн медаль, “Гутгаар байр”-нд Захиргаа, удирдлагын тасгийн тамирчид шалгарч Хүрэл медаль мөнгөн шагналаар, “Шилдэг тоглогч”-оор Захиргаа, удирдлагын тасгийн тооцооны нягтлан бодогч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч Б.Ганзориг шалгарч мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна