/ / "АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ" СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА

"АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ" СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА

Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хэрлэн сумын ИТХ-ын дэргэдэх нутгийн удирдлага, Хууль зүйн бодлогын хороотой хамтран “Архинд донтох өвчтэй хүмүүсийн зан үйлд нөлөөлөх” 3-н өдрийн сургалтыг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа.
           Сургалтыг сэтгэц наркологын эмч Б.Батболд, эрүүлжүүлэх саатуулах байрны дарга-эмч, цагдаагийн ахмад Г.Мөнхтуяа, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ү.Алтантуяа, ГБХЗХГазрын мэргэжилтэн н.Золтуяа, Эрүүл мэндийн газрын сэтгэц эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Урангэрэл нар хамтран архины хамаарал бүхий иргэдэд сургалт, нөлөөллийн арга хэмжээг явуулж байгаа бөгөөд сургалтад 44 иргэнийг хамруулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна