/ / АЙМГИЙН БАЯР НААДМААР ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАВ.

АЙМГИЙН БАЯР НААДМААР ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАВ.

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын хамгаалалтанд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтад нийт 178 алба хаагч томилогдон ажилласнаас наадмын талбайн хамгаалалтад 57, морь барианы газрын хамгаалалтад 80, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 35 алба хаагч, 23 автомашин, 15 мотоцикл, тусгай хэрэгсэл, агсамж, шүгэл, үүргийн станцтай тус бүр үүрэг гүйцэтгэн, уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажилласан байна.

Мөн Дорнод аймгийн 87 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын Үдшийн цэнгүүний арга хамжээ Хэрлэн сумын 2 дугаар баг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 21.00-00.30 цагийн хооронд зохион байгуулагдах үеийн хамгаалалтад нийт 68 алба хаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлд 7 чиглэлд 14 алба хаагч, авто хөдөлгөөнт эргүүлд 6 чиглэлд 12 алба хаагч, Хэрлэн сумын 10 багийн нутаг дэвсгэрт 14 чиглэлд 42 алба хаагч 4 авто машин эргүүлд гарч ажилласан.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна