/ / "БИД МАРТАХГҮЙ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"БИД МАРТАХГҮЙ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гавъяа, дурсгалыг мөнхжүүлэх, шинэ залуу алба хаагч нартаа таниулах, эргэн дурсах, үйл хэргийг нь уламжлуулах зорилгоор "Бид мартахгүй" өдөрлөгийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хурлын танхимд зохион байгуулан, ар гэрийнхэнийг нь урьж оролцууллаа.

Мөн арга хэмжээний үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Лувсаншаравын Баярваань, сэргийлэгч, цагдаагийн ахлах дэслэгч Сүрэнгийн Гончиг ,  цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Хувийн Адъяа, сэргийлэгч, цагдаагийн ахлагч Цэвэгмидийн Хүрэлбаатар агсан нарын  гэгээн дурсгалыг хүндэтгэн  бүрэлдэхүүн 1 минут чимээгүй зогссон бөгөөд сэтгэлийн хандив болгон ар гэрт нь хамт олны сэтгэлийн бэлэг, мөнгөн тусламжийг гардуулан өгсөн байна.

Энэхүү үйл ажиллагаанд алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ёслолын жагсаалаар алхаж, Цагдаагийн газрын дарга, удирдлага нар гэр бүл, үр хүүхдүүдийг нь хүлээн авч, уулзан санал бодлыг нь сонссон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна