/ / "АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНАГДЛАА"

"АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНАГДЛАА"

         Монгол Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/811 дүгээр тушаалаар шагнаж урамшууллаа.

         Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн Ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн  ахмад Б.Отгонсүрэн, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Туяасансар, “Ахлах ахлагч” цолоор Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хангах тасгийн ахлагч Б.Даваадорж, Ган-Очир нар шагнагдсаныг тус тус гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна