/ / “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2018” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2018” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар болон Улаан загалмайн хороотой хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018” аяны нээлтийн үйл ажиллагааг 06 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт Авто тээврийн төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Уг аян орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой бөгөөд энэ оны  06 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 01-ний хооронд үргэлжлэх юм.

Арга хэмжээний үеэр зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санамж сэрэмжлүүлэг болгох зорилгоор цагдаагийн газар, онцгой байдлын газар, эмнэлгийн шуурхай албаны автомашинууд, буяны үйлчилгээ, улаан загалмай, авто тээврийн газрын хот хоорондын зорчигч тээврийн автобус болон зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл ачсан автомашинуудын цуваа аймгийн төв зам болон хүн ихээр төвлөрсөн газруудаар маршрутын дагуу явж, иргэд олон нийтийн дунд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна