/ / МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОРИГЛОЛОО

МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОРИГЛОЛОО

      Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол, эрсдэлийг багасгах зорилгоор Дорнод аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаагаар  хориглолоо.

      Дорнод аймгийн Цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийн дагуу “Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай” аймгийн Засаг даргын А/544 дүгээр захирамжаар энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

      Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албаны мэдээллээр 2018 он гарсаар мотоциклийн 17 осол бүртгэгдэж, ослын улмаас 7 хүний алтан амь эрсдэж, 10 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо, баримт байна.

     Халтиргаа гулгаа ихтэй өвлийн улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн энэ цагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог боловч иргэд нууцаар мотоциклтой зорчих тохиолдол гардаг.

     Иймд ИРГЭН ТА өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн өвлийн улиралд мотоциклоор  замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна