/ Тусгай зөвшөөрөл / Галт зэвсэг, сум / ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ

ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ

      Монгол улсын Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйл:Галт зэвсэг өмчлөх, Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, Галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй.Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан.

Иргэн Галт зэвсгийн гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ.

1.Аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж авсан гэрчилгээний хуулбар /Эх хувь

2. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /Уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих.

3. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

4. 3+4 хэмжээтэй одоо үеийн 3 хувь цээж зураг

5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг банканд тушаасан баримт.

6. Гэрчилгээний үнэ 4800 төгрөгийг ЦЕГ-ын санхүү арын албаны 900012038 тоот дансанд тушааж баримтыг өгөх.

7.Тэмдэгтийн хураамж 5000 төгрөгийг төрийн сангийн 010000941 дансанд тушааж баримтыг өгөх.

8. Галт зэвсгийн төрөл, марк дугаарыг тодорхойлсон бичиг.

9. Оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт.

10. Эх сурвалжийг бичих /Худалдан авсан, гэрээ бэлэглэлээр авсан гаалийн бичиг/

11. Эрүүл мэндийн хуудас.

12. Галт зэвсгийн гол төмөр, замагны дугаар харуулсан зураг зэрэг материалыг бүрдүүлнэ.

Галт зэвсэг шилжүүлэх буюу өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал:

1.    Галт зэвсгийн шилжүүлж өгөхийг хүссэн болон худалдан авах хүний өргөдөл.Худалдах, худалдан авах гэрээ буюу бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн байна. /Гэрээнд талууд иргэний үнэмлэх, галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдан.

2.    Галт зэвсэг авч байгаа хүний 3+4 хэмжээтэй ­­одоо үеийн 3 хувь цээж зураг

3.    Эрүүл мэндийн хуудас.

4.    Галт зэвсгийн гол төмөр замагны дугаар харуулсан зураг.

5.    Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг банканд тушаасан баримт.

6.    Оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт.

Шилжүүлэг хийлгэх тохиолдолд хуучин хуучин эзэмшигчийн оршин суугаа сум, багийн цагдаагийн хэлтсээр галт зэвсэг эзэмших тусгай тэмдэглэл дээр тэмдэг даруулж, гэрчилгээний 14,15 дугаар хуудсыг бүрэн бөглүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна