/ / ДОРНОД АЙМГИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ 9 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

ДОРНОД АЙМГИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ 9 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

              Дорнод аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 1,510,800,000 төгрөгний хохиролтой 258 холбогдогчтой, 471 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  51 хэргээр буюу 12.1 хувиар өсч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй илрээгүй хэрэг 207 байна.

              Гэмт хэргийн илрүүлэлт 44.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас  27 хүн нас барж, 131 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 2 буюу 6.8 хувиар, гэмтсэн хүний тоо 53 буюу 28.8 хувиар тус тус буурч, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын  567.700.000 төгрөг буюу 37.6 хувийг нөхөн төлүүлжээ.

 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг эзлэх хувиар нь авч үзвэл: 

  • Дээрэмдэх гэмт хэрэг 2 буюу 0.4 хувь
  • Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 39 буюу 8,2 хувь
  • Хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 буюу 1.4 хувь
  • Танхайрах гэмт хэрэг 7 буюу 1.4 хувь
  • Бусдыг амиа хорлоход хүргэх,золгүй учрал 11 буюу 2.3 хувь
  • Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг хэрэг 140 буюу 29.7 хувь
  • Малын хулгайн хэрэг 74 буюу 15.7 хувь
  • Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8 буюу 1.6 хувь
  • Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг 13 буюу 2.7 хувь
  • Бусдын эд хөрөнгийг залилан, мэхлэх гэмт хэрэг 19  буюу 4.1 хувь
  • Хүчиндэх гэмт хэрэг 13 буюу 2.7 хувь
  • Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 2 буюу 0.4 хувь
  • Бусад төрлийн гэмт хэрэг 37 буюу 7.8 хувийг тус тус эзлэж байна.

 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 168 буюу 35.6 хувийг хулгайн гэмт хэрэг эзлэж байгаа ба үүнээс мал хулгайлах хэрэг 74 бүртгэгдсэн нь өнгөрсөн мөн оны үетэй харьцуулахад 43 хэргээр буюу 1.3  дахин хувь, иргэдийн хувийн өмчийн хулгай хэрэг 94 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хэргээр буюу 22 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

 Гэмт хэргийн илрүүлэлт:

Хөнгөн хэргийн гаралт  354 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс  91 хэргээр буюу 34.6  хувь, хүнд хэргийн гаралт 117 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 59 хэргээр буюу 1.1  дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хүндэвтэр гэмт хэрэг, онц хүнд хэргүүд бүртгэгдээгүй байна. Хөнгөн хэргийн илрүүлэлт  47.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, хүнд хэргийн илрүүлэлт 36.6  хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гэр орон сууцанд 7 хэргээр буюу 4.7 хувь, байгууллага аж ахуй нэгжид 16 хэргээр буюу 1.4 дахин  хувиар, бэлчээрт  32 хэргээр буюу 1.2 дахин, бусад газарт үйлдэгдсэн гэмт хэрэг  41 хэргээр буюу 34.7 хувиар тус тус өсч, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 31 хэргээр буюу 40.2 хувиар,  олон нийтийн газарт 14 хэргээр буюу 34.1 хувиар тус тус буурсан байна.

 

  Хүлээн авсан гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

             2018 оны эхний 9 дүгээр сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 3689  хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 847 буюу 18.6  хувиар буурсан байна.

 Үүнээс : Гэмт хэргийн талаарх 855 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 332 буюу 27.9 хувиар, зөрчлийн талаарх 2834 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 515 буюу 15.3 хувиар тус тус буурсан байна.

 

Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл :

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 200 гомдол мэдээлэл буюу 5.4 хувь

-Хулгайн гомдол мэдээлэл 106 буюу 2.8 хувь

-Үүнээс: - Иргэдийн өмчийн хулгай гомдол мэдээлэл  82 буюу 2,2 хувь

-малын хулгайн гомдол мэдээлэл 122 буюу 3.3 хувь

-Залилангийн 35 гомдол мэдээлэл буюу 0.9 хувь

- Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 6 буюу 0.1 хувь

-Хүчингийн 18 гомдол мэдээлэл буюу 0.4 хувь

-Дээрэмдэх 7 гомдол мэдээлэл буюу 0.1 хувь

-Хөдөлгөөний аюулгүй байдлын 1074 гомдол мэдээлэл буюу 29.1 хувь

-Байгаль хамгаалах журмын эсрэг гомдол мэдээлэл 11 буюу 0.2 хувь

 -Хүний амь нас хохирсон золгүй учрал 77 буюу 2.1 хувь

- Хүнийг санаатай алах 10 буюу 0.2 хувь

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 120 буюу 3.2 хувь

- Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг  11 буюу 0.2 хувь

-Бусад гомдол мэдээлэл 1894 буюу 51.3 хувийг тус тус эзлэж байна.

 

Захиргааны зөрчил:

Цагдаагийн алба хаагч нараас илрүүлсэн нийт зөрчил 13714 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс  2819 буюу 25.8 хувиар өссөн, үүнээс 557 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 216 буюу 63.3 хувиар өсч, 135 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 56 буюу 29.3 хувиар буурсан, зөрчил гаргасан 12780  иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2621 буюу 25.7 хувиар өссөн байна. Нийт 529525.7 төгрөгийн торгууль ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 110.048.300 төгрөгөгөөр буюу 26.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2334 хүнийг саатуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс  498 буюу 17.5 хувиар буурч, саатуулагдсан хүний 5.7 хувь буюу 135 хүн нь эмэгтэй хүн байна .

 

                                                      ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна