/ Ил тод байдал / Гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ / ДОРНОД АЙМГИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ 10 ДУГААР САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

ДОРНОД АЙМГИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ 10 ДУГААР САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

              Дорнод аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 дугаар сарын байдлаар 1.637.400.000 төгрөгний хохиролтой 312 холбогдогчтой, 527 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  37 хэргээр буюу 7.5 хувиар өсч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй илрээгүй хэрэг 222 байна.

              Гэмт хэргийн илрүүлэлт 47.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас  25 хүн нас барж, 168 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 4 буюу 13.7 хувиар, гэмтсэн хүний тоо 58 буюу 25.6 хувиар тус тус буурч, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын  642.100.000 төгрөг буюу 39.2 хувийг нөхөн төлүүлжээ.

 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг эзлэх хувиар нь авч үзвэл: 

  • Дээрэмдэх гэмт хэрэг 6 буюу 1.1 хувь
  • Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 41 буюу 7.7 хувь
  • Хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 буюу 1.3 хувь
  • Танхайрах гэмт хэрэг 7 буюу 1.3 хувь
  • Бусдыг амиа хорлоход хүргэх,золгүй учрал 16 буюу 3 хувь
  • Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг хэрэг 153 буюу 29 хувь
  • Малын хулгайн хэрэг 85 буюу 16.1 хувь
  • Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 7 буюу 1.3 хувь
  • Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг 11 буюу 2.1 хувь
  • Бусдын эд хөрөнгийг залилан, мэхлэх гэмт хэрэг 21  буюу 3.9 хувь
  • Хүчиндэх гэмт хэрэг 16 буюу 3 хувь
  • Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 2 буюу 0.3 хувь
  • Бусад төрлийн гэмт хэрэг 37 буюу 7 хувийг тус тус эзлэж байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 195 буюу 37 хувийг хулгайн гэмт хэрэг эзлэж байгаа ба үүнээс мал хулгайлах хэрэг 85 бүртгэгдсэн нь өнгөрсөн мөн оны үетэй харьцуулахад  48 хэргээр буюу 1.2  дахин хувь, иргэдийн хувийн өмчийн хулгай хэрэг 100  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 5.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 Гэмт хэргийн илрүүлэлт:

Хөнгөн хэргийн гаралт  392  бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс  73 хэргээр буюу  22.8  хувь, хүнд хэргийн гаралт 135  бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хэргээр буюу 87.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Хөнгөн хэргийн илрүүлэлт  49.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар, хүнд хэргийн илрүүлэлт 40.4  хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг  үйлдэгдсэн газраар нь авч үзвэл гэр орон сууцанд үйлдэгдсэн  гэмт  хэрэг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3 хэргээр буюу 17.3 хувь, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 хэргээр буюу 43.4 хувиар,  олон нийтийн газарт  үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 16 хэргээр буюу 36.3 хувиар тус тус буурч,  байгууллага аж ахуй нэгжид  үйлдэгдсэн гэмт хэрэг  5 хэргээр буюу 19.2 хувиар, бэлчээрт  үйлдэгдсэн гэмт хэрэг 31 хэргээр буюу 96.8 хувиар, бусад газарт үйлдэгдсэн гэмт хэрэг  60 хэргээр буюу 48.7 хувиар тус тус өссөн байна.

  Хүлээн авсан гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

             2018 оны эхний 10 дугаар  сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 4034 хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 985 буюу 19.6  хувиар буурсан байна.

 Үүнээс : Гэмт хэргийн талаарх 957 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 354 буюу 27 хувиар, зөрчлийн талаарх 3077 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 631 буюу 17 хувиар тус тус буурсан байна.

 

Хүлээн авсан гомдол, мэдээллийг өнгөөр нь авч үзвэл :

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 226 гомдол мэдээлэл буюу 5.6 хувь

-Хулгайн гомдол мэдээлэл 253 буюу 6.2 хувь

-Үүнээс: - Иргэдийн өмчийн хулгай гомдол мэдээлэл  119 буюу 2.9 хувь

-малын хулгайн гомдол мэдээлэл 134 буюу 3.3 хувь

-Залилангийн 39 гомдол мэдээлэл буюу 0.9 хувь

- Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 7 буюу 0.1 хувь

-Хүчингийн 22  гомдол мэдээлэл буюу 0.5 хувь

-Дээрэмдэх 7 гомдол мэдээлэл буюу 0.1 хувь

-Хөдөлгөөний аюулгүй байдлын 1178 гомдол мэдээлэл буюу 29.2 хувь

-Байгаль хамгаалах журмын эсрэг гомдол мэдээлэл 15 буюу 0.3 хувь

 -Хүний амь нас хохирсон золгүй учрал 84 буюу 2.1 хувь

- Хүнийг санаатай алах 10 буюу 0.2 хувь

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 141 буюу 3.4 хувь

- Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг  10 буюу 0.2 хувь

-Бусад гомдол мэдээлэл 2042 буюу 50.6 хувийг тус тус эзлэж байна.

Захиргааны зөрчил:

Цагдаагийн алба хаагч нараас илрүүлсэн нийт зөрчил 14673 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс  2749  буюу 23 хувиар өссөн, үүнээс 637 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 272 буюу 74.5 хувиар өсч, 153 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 57 буюу 27.1 хувиар буурсан, зөрчил гаргасан 13655  иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2513 буюу 22.5 хувиар өссөн байна. Нийт 584024.2 төгрөгийн торгууль ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 149841.8 төгрөгөгөөр буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2576 хүнийг саатуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс  535 буюу 17.1 хувиар буурч, саатуулагдсан хүний 5.9  хувь буюу 153  хүн нь эмэгтэй хүн байна .

                                                          ДОРНОД АЙМАГ ДАХЬ

                                                             ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна