/ / “НОГООН ГЭРЭЛ -ЦАГААН ШУГАМ 2018” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

“НОГООН ГЭРЭЛ -ЦАГААН ШУГАМ 2018” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор "Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээний 2 дугаар шатыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулж дууслаа.

Уг тэмцээн сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Гэр бүл хүүхэд залуучуудийн хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг нар оролцон, үзэж сонирхсон байна.

Тэмцээн гэрийн даалгавар, мэндчилгээ, гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд 4 сургуулийн 48 сурагч, 8 багш оролцсоноос 1 дүгээр байранд Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, 2 дугаар байранд " Шинэ хөгжил" цогцолбор сургууль, 3 дугаар байранд 12 дугаар сургууль тус тус шалгарч, "Уран зохицуулагч"- аар Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Бат-Аялгуу шалгарч өргөмжлөл, алтан мeдаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна