/ / “СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ” 3 САРЫН АЯН ЯВАГДАЖ БАЙНА.

“СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ” 3 САРЫН АЯН ЯВАГДАЖ БАЙНА.

Аймгийн засаг даргын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/469 тоот захирамжаар “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аян 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зохион явуулах юм.

Уг аян нь согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарах хор, хохиролын талаар иргэд олон нийтэд сурталчлан таниулах, замын хөдөлгөөний сахилга соёлыг дээшлүүлэх, иргэд, байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд одоогоор Хөгжимт Драмын театр, орон нутгийн “Шинэ суваг” ТВ, Аймгийн Музей хамтран оролцоод байна.

Тухайлбал аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд туг аялах дэвтэрийг ажлын 3-5 хоногийн хугацаагаар аялуулж, үр дүнг тооцон ажиллаж байгаа бөгөөд Аймгийн Хөгжимт Драмын театр, орон нутгийн “Шинэ суваг” ТВ-тэй хамтран замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлэн, соёлтой оролцож байгаа жолооч нарыг урамшуулах зорилгоор “Дүрэмч жолооч” нэвтрүүлэгийг бэлтгэн, иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна