/ / “АХЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“АХЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Монголын цагдаагийн байгууллагын "Ахлагчийн нэг өдөр"-ыг тохиолдуулан Цагдаагийн газрын нийт ахлагч бүрэлдэхүүнийг хамарсан “Бидний ажил-бидний бахархал” зөвлөгөөн, сагсан бөмбөгийн тэмцээн, баярын арга хэмжээнүүдийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  зохион байгууллаа.

Зөвлөгөөн дээр алба хаагчид 8 багт хуваагдаж, цагдаагийн сэдэвтэй шүлгийн уралдаан, өдөр тутам үүрэг гүйцэтгэх хугацаанд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шинэлэг санааг дэвшүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Мөн баярын арга хэмжээн дээр хамт олноо манлайлан ажиллаж буй 20 гаруй алба хаагчдыг Аймаг, орон нутаг, хамтран ажилладаг байгууллагуудын болон Цагдаагийн газрын шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд азтан тодруулан тасгуудын нэрэмжит 8 сугалаа, супер 2 сугалаа болох “Хагас автомат угаалгын машин” 2-ыг тус тус алба хаагчдад гардуулан өгсөн байна. Арга хэмжээний үеэр сагсан бөмбөгийн тэмцээнд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн алба хаагчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна.

Ая дууны мэндчилгээнүүд өрнөсөн, шагналын хур буусан сайхан үдшийг алба хаагчид маань халуун дулаан, уур амьсалын дунд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна