/ Мэдээ мэдээлэл / Шинэ мэдээ / “ШИНЭ ЖИЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

“ШИНЭ ЖИЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

Тус Цагдаагийн газраас шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах зорилго бүхий "Шинэ жил тусгай зөвшөөрөл" арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд нийтийн хэв журам хамгаалах тасаг, эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Аймгийн “Шүр” худалдааны төвд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байсан 3 зөрчлийг илрүүлж, тус иргэдээс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй 450 граммын савлагаатай 20 ширхэг “Бажу” нэртэй архийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон байна. Арга хэмжээний хүрээнд хилээр чанарын баталгаагүй архийг хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна