/ Мэдээ мэдээлэл / Шинэ мэдээ / “САР-ШИНЭ 2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАГДААГИЙН ГАЗРААС АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА.

“САР-ШИНЭ 2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАГДААГИЙН ГАЗРААС АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА.

        Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар “Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

       Дээрх арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас зам тээврийн осол, мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээллийг орон нутгийн ТВ6, D1 телевизүүдээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэж ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна