/ / “ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВИХ АРГА ХЭМЖЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВИХ АРГА ХЭМЖЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.6, 15.2 дахь хэсэг, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн 8.1.7-д "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаагийн газрын 2018 оны ажлын тайланг иргэдэд тавих арга хэмжээ” -г 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Аймгийн Политехникийн коллежийн хурлын танхимд зохион байгууллаа.

 Тайлангийн хурлын арга хэмжээнд урилгаар Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтуяа, Иргэний зөвлөлийн гишүүд болон хууль хяналтын байгууллагуудын төлөөллүүд урилгаар оролцсон ба 250 иргэд хүрэлцэн ирж, Цагдаагийн газрын 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг видео хэлбэрээр үзэж танилцсан байна.

 Арга хэмжээний үеэр иргэдээс ирүүлсэн 2 тооны гомдол мэдээллийг хүлээн авч, 6 санал,  асуултад хариулт өгч ажилласан ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 6 төрлийн 1500 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тарааж, тасаг албадууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа багаж, тусгай хэрэгсэл иргэдэд сонирхууллаа.

Тус Цагдаагийн газраас санаачилсан 2019-2021 ондуудад хэрэгжүүлж ажиллах Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 104, 105, 106 дугаар тогтоолоор баталсан “Архигүй дорнодчуудын төлөө” хөтөлбөр, Зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан  сэргийлэх чиглэлээр 3 төрлийн хөтөлбөрийг  иргэдэд танилцуулсан байна.

 Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай тогтмол хамтран ажилладаг, тусалж дэмждэг Аймгийн музей, “Ган хэрлэн” ХХК байгууллагуудаас гадна Хэрлэн сумын 10 багаас хамтарч ажилладаг иргэдийг  Цагдаагийн газрын “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчидтай хамтарсан хэсэгчилсэн урлагийн тоглолтыг иргэдэд үзүүлж сонирхуулсан байна. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрхэн хамтран ажиллах болон анхаарах асуудлын талаар 200 иргэнээс “Санал асуулга”-ын хуудсаар санал хүсэлтийг нь авч цаашид хийж ажлын төлөвлөгөөндөө тусгахаар төлөвлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна