/ / ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга, сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дүгнэж, 2019 онд хийж гүйцэтгэх ажлын “Гурвалсан гэрээ”-г Аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 
Засгийн газрын 1991 оны 43 дугаар тогтоол, Цагдаагийн албаны тухай хуулийн 94-р зүйл, аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэн шалгаж шийдвэрлэхэд хэсгийн төлөөлөгчийн ажлыг чиглүүлэн, ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор аймгийн Цагдаагийн газрын дарга, сумын засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгч нарын хамтын гэрээг байгуулан аймгийн засаг дарга баталдаг билээ.
Сум орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны гэрээний хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн, хамтын гэрээгээ хангалттай биелүүлсэн Баян-Уул сумын засаг дарга Х.Баттулга, Дашбалбар сумын засаг дарга Б.Баттулга, Цагаан-Овоо сумын засаг дарга Т.Баярмагнай нарыг Цагда
агийн газрын “Талархал” мөнгөн шагналаар шагнаж урамшуулав

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна