/ / АЛБА ХААГЧИД ИЖИЛ ӨНГӨ, ЗАГВАРЫН БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦСААР ЖИГДЭРЛЭЭ.

АЛБА ХААГЧИД ИЖИЛ ӨНГӨ, ЗАГВАРЫН БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦСААР ЖИГДЭРЛЭЭ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/ журам”-ын 940.2.5.б-д заасныг хэрэгжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд тус газрын спорт хамтлагийн алба хаагчдаас нэгдсэн журмаар өнгө, загвар ижил биеийн тамирын хувцастай болох санаачилгыг нийт алба хаагчид дэмжсэнээр Улаанбаатар хотын “Monty” биеийн тамирын хувцасны үйлдвэрт захиалга өгч хийлгэлээ.    

Уг биеийн тамирын хувцас хүлээж авах нээлтийн ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдан, нийт бие бүрэлдэхүүн хувцсаар жигдрэн оролцсон байна. Арга хэмжээнтэй холбогдуулан цагдаагийн газраас тасаг албадын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион явуулж, 8 баг тамирчид оролцов.

Тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг тэргүүн байранд, Мөрдөн байцаах тасаг дэд байранд, Шуурхай удирдлагын тасаг гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна