/ / ЧОЙБАЛСАН ХОТЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА-АЛБА ХААГЧ”-ААР ТОДОРЛОО.

ЧОЙБАЛСАН ХОТЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА-АЛБА ХААГЧ”-ААР ТОДОРЛОО.

Монголын уламжлалт сар шинийн босгон дээр тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Үнэнбатыг 2018 оны хууль сахиулах ажилдаа үр дүнгээрээ бусдыг манлайлан ажилласаныг үнэлж, Чойбалсан хотын “Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар тодруулан, шагналыг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн морин цагт Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын “Иргэний танхимд”-д гардуулан өгсөн байна.

Мөн үеэр ажлын үр дүнгээр хошуучлан ажиллаж буй замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Одхүүг Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна. Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд улам их амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна