/ / ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газраас Хэвлэл мэдээллийн байгууллагатай ажиллах ЦБҮАЖ /код 242/-ыг хэрэгжүүлж иргэдэд мэдээ, мэдээллийг үнэн бодитой түгээх, зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээг сурталчилан таниулах, гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажилд шинэ санал санаачлагыг нэвтрүүлэх зорилгоор “ИРГЭН БҮРИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” өдөрлөгийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “D1”, “TV6”, “МИЖИ”, “Шинэ суваг” телевизүүд, “Дорнод медиа” групп, “Дөл” сонины удирдлага, төлөөлөгч нар болон цагдаагийн газрын алба хаагчид оролцов. Арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны талаар товч мэдээллийг танилцуулж, 2019 онд “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд мэдээлэн түргэн шуурхай хүргэж хамтран ажиллаж байгаа хэвлэл мэдээлийн байгууллагын 8 алба хаагчид “Талархал” гардуулав. “Өдөрлөг” спорт зааланд үргэлжлэн “НӨХӨРСӨГ” гар бөмбөгийн  тэмцээн зохион байгуулахад Тэргүүн байранд “D1” телевиз, Дэд байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Гутгаар байранд Захиргааны удирдлагын тасгийн баг тамирчид тус тус шалгарлаа. “ИРГЭН БҮРИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” өдөрлөгт идэвхтэй оролцсон Хэвлэл мэдээллийн салбарын албан хаагч нартаа ажлын амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна