/ / ГАДААДЫН ИРГЭН ХАРЪЯАТЫН ГАЗРЫН ЗҮҮН БҮС ДЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ГАДААДЫН ИРГЭН ХАРЪЯАТЫН ГАЗРЫН ЗҮҮН БҮС ДЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус Цагдаагийн газраас санаачилан Гадаадын иргэн харъяатын газрын Зүүн бүс дэх газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд цагдаагийн газрын алба хаагчид болон Гадаадын иргэн харъяатын газрын Зүүн бүс дэх газрын дарга Б.Тамир, улсын ахлах байцаагч Г.Эрдэнэтуяа оролцлоо. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт түр болон удаан хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн, харъяалалгүй хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор харилцан мэдээлэл солилцож 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталгаажууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна