/ / ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОН, ТҮРҮҮ БӨХ БОЛОН ШӨВГИЙН БӨХИЙН БАЙ ШАГНАЛЫГ ГАРДАН АВЛАА.

ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОН, ТҮРҮҮ БӨХ БОЛОН ШӨВГИЙН БӨХИЙН БАЙ ШАГНАЛЫГ ГАРДАН АВЛАА.

Халхголын ялалтын 80 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн хүрээнд зохиогдож буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Залуу бөхчүүдийн" бөхийн барилдаан 2019 оны 3 сарын 12-нд Аймгийн спортын ордонд зохион явагдаж, 64 бөх барилдлаа.
Барилдаанд Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Шижирбат түрүүлж, Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагч Болдбаатар үзүүрлэн, Цагдаагийн газрын цагдаа жолооч,цагдаагийн дэд ахлагч Ж.Цолмон, Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагч Б.Мөнхбаяр нар шөвгөрсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна