/ / ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДАА НАРЫН АЖЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДАА НАРЫН АЖЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам /код 112/, Цагдаагийн газрын 2019 оны дотоодын хяналт шалгалт зохион явуулах, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, Цагдаагийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуунаар ахлуулан Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумдад ажиллалаа.

Уг ажлын хэсэг нь цагдаагийн хэсэг, хэсгийн төлөөлөгч, цагдаа нараас иргэдэд үзүүлж байгаа эрх зүйн үйлчилгээ, хамтын ажиллагааын хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүргийн гүйцэтгэл, алба хаагчдын ажил хариуцах чадвар, мэргэжлийн түвшин, сахилга хариуцлагыг газар дээр нь шалган зааварчилж, зөвлөмж, зааварчилга өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж, үр дүнг тооцох зорилгоор ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна