/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ, ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛ, ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ажиллагаа 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.
Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/171 дугаар тушаалаар цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзориг, Б.Даваахүү нарын алба хаагчдыг “ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ” цолоор, Дотоодын цэргийн штабын даргын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад А.Ариунтөр, харуулчин ахлах ахлагч Н.Сайнжаргал, Цагдаагийн газрын Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Гантулга нарын алба хаагчдыг Дотоодын цэргийн “АЛБАНЫ ТӨЛӨӨ” тэмдэгээр, Олимпийн хорооноос захиргааны тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч А.Ядамжавыг “ОЛИМПИЙН АЛДАР” тэмдэг, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганбаярыг Цагдаагийн газрын “БАЯРЫН БИЧИГ”-ээр тус тус шагнаж урамшуулсаныг цагдаагийн газрын дарга, удирдлага нар гардуулан өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна