/ / ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЧОЙБАЛСАН СУМАНД ЗОХИОН ЯВАГДЛАА.

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЧОЙБАЛСАН СУМАНД ЗОХИОН ЯВАГДЛАА.

Сумдын хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн цугларалт зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чойбалсан суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг хүрэлцэн ирж Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, музейн үйл ажиллагаатай танилцан сумдын хэсгийн төлөөлөгч нарын сургалтанд амжилт хүссэн байна. Арга хэмжээний үеэр сумын Соёлын төвөөс хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүллээ.

Сургалтын төгсгөлд сумдын хэсгийн төлөөлөгч нар болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газартай нөхөрсөг "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулж, ИТХурлын дарга Ц.Баярцогт ахлагчтай баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байранд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгч нарын Ч.Санчир ахлагчтай 2 дугаар баг тамирчид шалгарсан байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна