/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЖУДО” БӨХИЙН ТЭМЦЭЭНД ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАМИРЧИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЖУДО” БӨХИЙН ТЭМЦЭЭНД ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАМИРЧИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Жүдо бөх”-ийн тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Спортын төв ордон”-д зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Дорнод аймаг дахь цагдаагийн газраас 7 тамирчин амжилттай оролцон, -90 кг-ийн жинд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Шижирбат 7 ялж, аваргын алтан медалийн эзэн боллоо.

 Тэмцээнд оролцсон баг тамирчдыг цагдаагийн газрын дарга, удирдлага нар хүндэтгэл үзүүлэн, угтан авч, алтан медалийн эзэн болсон цагдаагийн ахлах ахлагч Э.Шижирбатад бие бүрэлдэхүүний өмнө мөнгөн аяга, 1 тооны бог мал, дурсгалын зүйл гардуулан өгч, цаашдын спортын их гараанд нь улам их амжилт гаргахыг ерөөсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна