/ Ил тод байдал / Спорт мэдээ / МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Цагдаагийн газраас “Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах” ЦБҮАЖ /код 941/-ыг хэрэгжүүлэх, 2019 онд бие бүрэлдэхүүны дунд зохион байуулагдах “Соён гэгээрүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу “Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион явагдаж 8 тасгийн баг тамирчид оролцлоо.
Хурд, хүч, ур чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучлан, багийн нийлбэр дүнгээр цагдаагийн хошууч П.Ганхуяг даргатай Замын цагдаагийн тасаг тэргүүлэн 1 дүгээр байр, ахмад Н.Эрдэнэ захирагчтай Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны алба хаагч нар 2 дугаар байр, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 1 дүгээр баг 3 дугаар байранд шалгарч “Өргөмжлөл”, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулав.
Мөн тэмцээний үеэр алба хаагч нарын дунд “Буудлагын тэмцээн”-ийг зохион байгуулан, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Б.Батбаяр түрүүлж, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Ганбаатар дэд байранд, харуулчин, цагдаагийн дэд ахлагч Шинэцогт 3 байранд шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна