/ / АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТЛАГДСАН “АРХИГҮЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУМДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС БАТЛАГДСАН “АРХИГҮЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУМДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, архинаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд сурталчилах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг 13 сумын эрэгтэй, эмэгтэй багийн 230 орчим тамирчидын дунд зохион байгууллаа. 

Уг тэмцээн нь зөвхөн тухайн суманд ажиллаж амьдардаг иргэд оролцдогоороо онцлогтой юм. Энэ үеэр Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмж 3000 ширхэгийг тарааж ажиллалаа.

"ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ыг Халхгол сумын Ч.Насанхүү ахлагчтай баг тамирчид гардан авлаа. 
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Чулуунхороот сум
2-р байр Цагаан-Овоо сум
3-р байр Халхгол сум
Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Халхгол сум
2-р байр Цагаан-Овоо сум
3-р байр Баян-Уул сумын багууд тус тус байруудыг эзэллээ.

Тэмцээний шилдэгүүд:
Халхгол сумын Ч.Насанхүү "ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ"
Эрэгтэй: Цагаан-Овоо сумын Ц.Шинэбаяр "ШИЛДЭГ ДОВТЛОГЧ"
Эмэгтэй: Халхгол сумын Б.Мөнхчимэг "ШИЛДЭГ ДОВТЛОГЧ"
Эрэгтэй: Баян-Уул сумын н.Эрдэнэбат "ШИЛДЭГ ХОЛБОГЧ"
Эмэгтэй: Халхгол сумын С.Мөнхжин "ШИЛДЭГ ХОЛБОГЧ"
Эрэгтэй: Чулуунхороот сумын Б.Бэлгүтэй "ТЭГШ ТОГЛОГЧ"
Эмэгтэй: Цагаан-Овоо сумын н.Ариунзул "ТЭГШ ТОГЛОГЧ"-оор тус тус шалгарлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна