/ / "ХАМТ ОЛНООРОО БАДМИНТОН ТОГЛОЦГООЁ" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

"ХАМТ ОЛНООРОО БАДМИНТОН ТОГЛОЦГООЁ" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

Аймгийн Спортын ордоноос “Хамт олноороо бадминтон тоглоцгооё” өдөрлөгийн эхний арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж, төрийн 18 байгууллагын нийт 238 тамирчид оролцсон бөгөөд Цагдаагийн газрын алба хаагчид бүрэн хамрагдсан байна.  

Энэхүү өдөрлөгт албан хаагчид бадминтоны спортын түүх сонирхолтой статистик мэдээ мөн цохиур барих техник, бөмбөг цохих техник дүрмийн тухай анхан шатны ойлголтыг Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Ч.Мөнхбатаа багшаар тайлбарлуулсан байна.

 “Хамт олноороо бадминтон тоглоцгооё” өдөрлөгийн гол зорилго нь удаан хугацаагаар сууж ажилдаг төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, хуян шар усыг тараах, спортоор хичээллэж эрүүл байлгах явдал юм.

Бадминтоны спортоор хичээллэснээр: 
1. Нүдний хараа сайжрах
2. Цусны даралт бууруулах
3. Илүүдэл жингээс салах
4. Хөгшрөлтийг удаашруулах
5. Хөлийн булчингийн үйл ажиллагаа сайжруулах зэрэг олон давуу тал бие бялдарт гардаг тул бадмитоноор идэвхтэй тоглоцгооё гэж уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна